Хэрхэн интернетэд файл upload хийх заавар 1. Жишээн дээр тайлбарлаад явъя. Одоо "Mongolian_girls5" гэсэн хавтас дотор байгаа зургуудыг хамгийн эхлээд Winrar програмаар шахаж нэг файл болгох хэрэгтэй. Хэрвээ танд winrar байхгүй бол Энд дар. Анхаар зүйл бол таны зургууд нэг folder буюу хавтас дотор байх ёстой шүү. Winrar-аар шахахдаа доорх зурган дээр харуулсны дагуу хийгээрэй.
2. Winrar-аар шахаад дуусангуудт доорх зурган дээр харуулсны дагуу номны зурагтай "Mongolian_girls5.rar" гэсэн файл шинээр үүснэ. Энэ файлыг л бидэнд явуулах юм шүү дээ. Тэхээр одоо яаж явуулах бэ гэсэн асуудал гарч ирнэ...
3. Интернетийн файл хостинг хийдэг сайтуудаас хамгийн хялбар энгийн хостинг болох www.sendspace.com-ыг сонгож файлаа upload хийе. Ингээд www.sendspace.com - руу орохоор доорх цонх гарч ирэх ба та "Choose" товчон дээр дарж дээр шахсан "Mongolian_girls5.rar" файлыг сонгоод "Open" товчон дээр дарна. Дараа нь "Description" - нүдэнд товч тайлбар бичээд, "I have read and agree to the terms of service" - гэдгийг чеклээд "Upload File" гэсэн товчон дээр дарна. Ингээд л таны файлыг upload хийж эхлэнэ дээ. Та дуустал нь хүлээх хэрэгтэй.
4. Файлыг upload хийж дуусангуут доорх цонх гарч ирнэ. Эндээс та "Download Link" нүдэнд байгаа хаягыг бидэнд мэйлээр эсвэл манай мэдээ илгээх хэсэгт бичээд илгээж болно. Мэдээ илгээх заавар...
Танд амжилт хүсье! /CAAK Team/ |